#7 А.Жаргалсайхан: Манай гэрийнхэний нэр гавьяатуудын нэртэй адилхан…

Үр хүүхдээрээ бахархан, тэднийхээ төлөө амьдралын алсын зорилгоо биелүүлж яваа гэр бүлийг “Аз жаргалын эрэлд” нэвтрүүлэгтээ урилаа. Гэрийн эзэн А.Жаргалсайхан гутал хийж, түүнээ зах зээлд нийлүүлдэг. Харин гэргий Н.Болормаа нь англи хэлний багш. Хэн хэн нь зүгээр суудаггүй, нэгнийхээ ажил үүргээс эн тэнцүүхэн хуваалцаж чаддаг нь Жаргалсайхан гэдэг айлын онцлог. Том охин Хонгорзул нь СГЗ, хүүхдийн зохиолч агсан Ж.Дашдондогийн “Чихрийн цаасан дээр бичсэн үлгэрүүд” номын зураач. Харин бага хүү Жавхлан нь нэгдүгээр ангийн сурагч. “Манай гэрийнхэн бүгдээрээ гавьяатуудын нэртэй шүү дээ…” хэмээн хошигносон ийм нэгэн эгэл айлын ертөнцөд тухлан саатна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *