#6 Эд эрхтнээ наймаалцаагүй гэх баталгаа байна уу?

Иргэд хоорондоо эд эрхтнээ наймаалцах нь хуулиар хориотой. Донор болох хүн нь тухайн өвчтөний садан төрөл, аль эсвэл сайн дурын үндсэн дээр ашиг хонжоо хараагүй, эд эрхтнээ бэлэглэх сайн санаат хүн байж болно. Гэтэл олон залуус эд эрхтний донор болохоор цахим сүлжээнд зар тавьсан байна.  Тэдний нэг нь  өрөөсөн бөөрөө 5 сая төгрөгөөр үнэлсэн бол 20 саяд зарна гэх өөр хүнтэй ч бид холбогдсон.  Сайн санаат хүн гэсэн нэрийн доор элэг, бөөрөө худалддаг юм биш биз?

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *