“Аз жаргалын эрэлд” нэвтрүүлэг удахгүй iTunes-ийн дэлгүүрт тавигдана

Монголын радиогийн “Тэнхлэг” хөтөлбөрөөр “Аз жаргалын эрэлд” нэртэй гэр бүлийн нэвтрүүлэг 88 дугаараа сонсогчдын чихнээ хүргэсэн билээ. 2015 – 2017 онд эфирт цацагдсан эдгээр нэвтрүүлгийг бид подкаст руу оруулж, дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол туургатан сонсогчдод хүргэхийг зорьж буй.

Хөтлөгч редактор Болдын Болормаа үр хүүхдээ зөв хүмүүжүүлэн, ажил үйлсээ нэр төртэй эрхэлж, эргэн тойрондоо үлгэр дуурайл болж яваа 88 гэр бүлийг сурвалжилсныг та бүхэн удахгүй ухаалаг утаснаасаа хүссэн үедээ хүссэн газраасаа нөхөж сонсож боломжтой болно.  Хэдийгээр эфирээс хасагдсан боловч нэвтрүүлгийн хөтлөгч – редактор маань 108 дугаар болтол нь үргэлжлүүлэх бодолтой байгаа. Та бүхэн манай редакторт санал болгох зочин гэр бүл байвал Болормаа Болд фэйсбүүк хаягт холбогдоорой.

Подкастын соёлыг түгээцгээе. Баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *